Wednesday, March 21, 2018

Чеондам Үридыль эмнэлэг Вьетнам улсад анхны дурангийн мэс ажилбарыг амжилттай хийлээ[Endoscopic cervical disc procedure was performed for the Vietnamese patient with cervical disc disease who could not raise his arms overhead]


Чеондам Үридыль эмнэлэг
Вьетнам улсад анхны дурангийн мэс ажилбарыг амжилттай хийлээ


   - Вьетнамын үндэсний VTV телевиз болон бусад мэдээллийн агентлагуудын анхаарлыг ихээр татаж байна



Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харъяа, нуруу нугас, үе мөчний төрөлжсөн Чеондам Үридыль эмнэлэгийн дарга Пэ Жүн Сог өнгөрсөн 11-р сарын 24-нд Вьетнам улсад анх удаа дурангийн тусламжтайгаар хүзүүний дискний мэс ажилбарыг амжилттай хийж Вьетнамын хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээр татаад байна.

Вьетнам улс Ханойд байрлах “Герман Вьетнамын найрамдлын эмнэлэг”-ийн урилгаар хийгдсэн Үридыль эмнэлэгийн энэхүү айчлалын хүрээнд дурангийн мэс ажилбарын талаар сургалт явуулж, хүзүүний диск нь гэмтсэн өвчтөнд мэс засал хийсэн байна. Үридыль эмнэлэгийн хамгийн бага зүсэлттэй нурууны мэс засал хийх талаар MISS Course сургалтыг явуулдаг бөгөөд 93 дах удаагийн сургалтанд хамрагдсан Вьетнам эмч Соны урилгаар энэ удаагийн Вьетнам дах сургалт явагдсан юм.

Хүзүүний дискэнд хийгддэг дурангийн мэс ажилбар нь Вьетнам улсад хийгддэггүй өндөр чадвар шаардсан мэс ажилбар бөгөөд энэ хэрээр Вьетнамын Үндэсний VTV телевиз болон бусад хэвлэл мэдээллийн агентлагуудын дунд ч өрсөлдөөнийг бий болгосон.  

Ялангуяа Вьетнамын Үндэсний VTV телевиз өмнө нь гараа хөдөлгөж ч чадахгүй байсан өвчтөн дурангийн мэс ажилбар (Anterior Endoscopic Cervical Discetomy)-ын дараа шууд гараа дээш хэвийн өргөж буй төрхийг шууд нэвтрүүлсэн.

Сээр нурууны мэдрэлийн суваг нь ууц нурууныхаас илүү нарийн байдаг бөгөөд диск багахан хэмжээгээр шахагдаж гарахад л мэдрэлийг дарах аюултай. Хүзүүний диск шахагдан гарсан тохиолдолд хүзүүний хэсэг өвдөхөөс илүүтэйгээр ихэвчлэн мөр болон гар дагасан өвдөлт эхэлж мэдэгддэг байна. Өвчтөн өөрөө эхэлж шинж тэмдэгийг нь мэдэж танихад ч хэцүү байдаг бөгөөд хүндэрсэн тохиолдолд биеийн мэдээ алдаж ч болзошгүй тул өвчний эхэн шатанд тодорхой сайн оношилж, эмчлэх нь чухал юм.

Энэхүү дурангийн мэс ажилбар нь арьсанд зүсэлт хийн нээж, хүзүүний дискийг бүхэлд нь аваад хиймэл дискээр сольдог нээлттэй мэс заслаас ялгаатай. Зөвхөн шахагдаж гарсан дискийг л зүсч аван, эрүүл дискийг хэвээр нь үлдээдэг хамгийн жижиг зүсэлттэй эмчилгээний арга юм. Эмчилгээний арга нь хялбар мэт харагддаг боловч хүзүүний мэдрэлийн суваг маш нарийн байдаг учраас өндөр чадвар шаарддаг. Бүтэн наркоз шаардлагагүй, мөн мэс ажилбар нь 1 цаг орчим хийгддэг, амжилттай хийгдэх хувь нь 99% байдгаараа давуу. Өндөр настай хүмүүс болон чихрийн шижин өвчтэй өвчтөнүүд ч хийлгэх боломжтой эмчилгээ юм.

Чеондам Үридыль эмнэлэгийн дарга Пэ Жүн Сог “Манай эмнэлэгийн сургалтын хөтөлбөрт хамрагддаг гадаадын олон эмч нар энэхүү MISS Course хөтөлбөрийг бусад найз нөхөддөө санал болгож, мөн тухайн улсад эмчлэх боломжгүй өвчтөнүүдээ манай эмнэлэг рүү явуулж байна. Вьетнам улсад нурууны дурангийн мэс ажилбарыг хийдэггүй бөгөөд манай эмнэлэг анх удаа хүзүүний дискний дурангийн мэс ажилбарыг хийж, өөрсдийн арга барилаас хуваалцсандаа баяртай байна. Шинэлэг мэдрэмж төрж байна. Вьетнамын эмч нар болон хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээр татаж байгаачлан цаашдаа ч солилцоо сургалтын хөтөлбөрийн хүрээнд арга барилаа үргэлжлүүлэн хуваалцах болно ” гэв.




Зураг: Вьетнамын Үндэсний VTV телевизийн нэвтрүүлэгийн хэсгээс.

Дурангийн мэс ажилбар (Anterior Endoscopic Cervical Discetomy) хийж буй хэсэг

Хүзүүний диск шахагдан мэдрэлийн судлаа дарсанаас өвчтөн нь мэс ажилбар хийлгэхээс өмнө баруун гараа өргөж чаддаггүй байсан.



Мэс ажилбар дууссаны дараа хоёр гараа өргөж, сайжирсан байдал

No comments:

Post a Comment